Хоёр суудлын автомашин мөргөлдөж дөрвөн хүн нас баржээ | DAAM.MN

10/12/2021 601

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан тухай дуудлагыг онцгой байдлын алба 12-р сарын 9-ний 13:05 цагт хүлээн авчээ. Аврагчид очиход УБ-Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн приус-20 суудлын автомашин, Өмнөговь-УБ чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

Иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022