Сибирт “зомби” түймэр асжээ | DAAM.MN

10/12/2021 610
Сүүлийн өдрүүдэд дэлхий дээрх хамгийн хүйтэн газруудын нэг Сибирийн бүс нутагт цаг агаар чөмөг царцаам байна. Хүйтний эрч чангарч байгаа ч Сибирийн хөрсөн дор халуун гал дүрэлзсээр байна. Энэ нь сүүлийн 90 жилийн дотор тохиож буй хамгийн эрс тэс цаг агаарын үзэгдэл юм.
Оросын Делянкирт өчигдөр орой Цельсийн- 59.2 хэм хүрч хүйтэрчээ. Энэ нь 2014 оны нэгдүгээр сараас хойш хамгийн хүйтэн цаг агаар болов. Өнгөрсөн өвлийн хувьд хамгийн хүйтэндээ -58.3 хэм хүрч байв. Делянкир нь Оросын алслагдсан зүүн хэсэгт буюу Агнуурын тэнгисээс хойш 483 км-ын зайд байрладаг, хамгийн хүйтэн бүс нутаг гэдгээрээ алдартай.
Үүний зэрэгцээ цаг агаарын эрс хүйтэн энэ нөхцөлд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох түймрийг унтраах хүндхэн сорилт тулгараад байна . “Зомби” түймэр гэж нэрлэгдээд буй энэ хүлэрт хөрсний түймэр нь хэдэн сар байтугай хэдэн жилээр ч үргэлжилж мэдэх юм. “Siberian Times”-аас цацсан дүрс бичлэгээс харахад газрын хөрсөн доор шатаж буй уг түймрийн утаа их цасан дундаас олгойдсоор байжээ.
Өвлийн турш цас мөсөн дор цогшин ассаар буй энэ түймэр зөвхөн хаврын улиралд л дэгддэг ажээ. Учир нь хүлэр гэдэг бол ялзарсан ургамлаас бүрддэг хөрсний давхарга юм. Энэ хөрс нь нүүрстөрөгчөөр баялаг тул асч буй гал нь агаар мандалд асар их хэмжээний нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулдаг байна. Оросын хамгийн том нутаг дэвсгэр Якут болон Оймяконд гараад буй уг түймэр нь 8 сая гектар талбайг хамарчээ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022