Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | DAAM.MN

10/12/2021 406

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд Кубын талтай  хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Кубын Засгийн газраас Монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байгааг хэлэв. Кубын тал 1963 оноос хойш оюутны тэтгэлэг олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын 140 гаруй оюутан тус улсад дээд боловсрол эзэмшсэн байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022