Ж.Байден НАТО-гийн “зүүн жигүүр”-ийн удирдагч нартай утсаар ярьжээ | DAAM.MN

10/12/2021 455
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн “зүүн жигүүр” буюу “Бухарестийн ес” бүлгийн удирдагч нартай утсаар ярилаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар хэлэлцээ хийснийхээ дараа, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа дээрх орнуудын удирдагч нартай ярилцсан байна.
“Бухарестийн ес” бүлгийн удирдагч нартай хийсэн Ерөнхийлөгчийн яриа зүүн эргийн цагаар 15 цаг 17 минутаас 15 цаг 57 минут хүртэл үргэлжилсэн” гэж Цагаан ордон мэдээлжээ.
“Бухарестийн ес”-д Болгар, Чех, Литва, Латви, Эстони, Унгар, Польш, Румын болон Словак улс багтдаг байна.
Чухам ямар асуудлуудын талаар ярилцсаныг мэдээлээгүй байна. Ж.Байден холбоотнууддаа В.Путинтэй хийсэн цахим уулзалтынхаа талаар мэдээлж, аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаар тэдний байр суурийг сонсохын сацуу АНУ Атлантын далайг дамнасан эв нэгдлийг хадгалахын төлөө байгаа гэдгийг онцлон тэмдэглэнэ гэж тус улсын засаг захиргаа өмнө нь мэдээлж байв.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын цахим хэлэлцээ 12 дугаар сарын 7-нд болж, хоёр цаг орчим үргэлжилсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022