“2022 оноос иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна” | DAAM.MN

10/12/2021 2247

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаарх мэдээллийг  УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өглөө.

 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож эхэлсэн. Регистрийн дугаараас гадна бүртгэлийн дугаар хэрэглэх нь улсын бүртгэлийн байгууллагын гол ажлуудын нэг болохыг хэллээ.

Тэрээр “2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байна. Түүнчлэн иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг хийлгэвэл заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болно. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох шаардлага үүсдэг зэргээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Ингээд хуулиараа регистрийн дугаар өөрчлөгдөх боломжтой байгаа учраас регистрийн дугаар давхцахгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах түлхүүр байж чадахгүй болоод байна. Ийм учраас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар буюу 12 оронтой тоо  шаардлагатай болсон. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт огт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглээд явна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022