Шилдэг старт ап-аар “ART RECT” багийн ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шалгарлаа | DAAM.MN

10/12/2021 298

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд шилдэг гарааны бизнес шалгаруулах улсын уралдаанд “ART RECT” багийн ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шалгарч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  20 сая төгрөгийн санхүүжилт авлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдэгүүд тодорлоо.
Улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.
Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээний шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа.
1-байрт “ART rect” баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,
2-р байрт “Хурын шим” баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр,
3-р байрт “Хөрсгүй тариалалт” баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа. Шилдэг, шинэлэг санаагаараа өрсөлдсөн бүх багт баяр хүргэе.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022