Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хайж байна | DAAM.MN

13/12/2021 540

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т тус сумын харьяат иргэн Г нь  12 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12 дугаар сарын 12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12 дугаар сарын 12-ны өдрийн 13:30 цагаас 19:30 цаг хүртэл зохион байгуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 12 дугаар сарын  13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022