Хүмүүжлийн эерэг арга зүйн үндэсний сургагч багш бэлтгэж байна | DAAM.MN

13/12/2021 471
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч 88 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэв. Сургалт, зөвлөн туслах ажлын агуулга, хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга зүйг тусган, багш нарыг ажлын байран дээр нь тасралтгүй чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх боломжийг олгохоор зорьж байна.
Сургалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулах юм. Аймаг, дүүргийн хэмжээнд “Хүмүүжлийн эерэг арга”-аар орон нутагт сургагч багш бэлтгэх сургалт 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд, 2022 оны нэгдүгээр сард багтаан ерөнхий боловсролын сургуулиудын нийт багш, ажилтнуудад зохион байгуулна.
4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
Ерөнхий боловсролын сургуулийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй арга хандлагыг хэрэглэх, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022