Иран АНУ-ын иргэдийг хоригийн жагсаалтад оруулжээ | DAAM.MN

13/12/2021 487

Ираны эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчсөн АНУ-ын 20 гаруй иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан тухай тус улсын шүүх засаглалын олон асуудал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч дарга Казем Гариб Абади мэдэгджээ.

“Америкийн дэглэм хүний эрхийн тугийг авч явж, түүгээр үндэс болгон улс орнуудад хориг арга хэмжээ авах эрхгүй. Тиймээс бид хүний эрхийг зөрчихөд оролцсон АНУ-ын иргэд, компаниудыг хоригийн жагсаалтад оруулахаар шийдсэн” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Гариб Абадигийн хэлснээр, “энэ жагсаалтад 20 гаруй хувь хүн, хуулийн этгээдийг оруулжээ”.

Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн Америкийн иргэд, компаниуд Ираны гаргах хориг арга хэмжээний жагсаалтад багтана гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байв. Иранд хориг арга хэмжээ авах, дээд зэргийн шахалт үзүүлэх АНУ-ын бодлого  бүтэлгүйтсэн бөгөөд Вашингтон ийм шахалтыг улс төрийн зорилгоор ашигладаг гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022