Саид Моллай: Монголчууддаа хайртай шүү | DAAM.MN

14/12/2021 438

Спортын тамирчдад тэргүүн дээд шагнал хүртээх “Бөртэ-Чоно” ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.  Тодруулбал:

“Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн билээ.

2021 оны “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарлаа. Тэрбээр өдгөө ДАШТ-нд оролцож байгаа тул түүний шагналыг  Монголын хүндийг өргөлтийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж авав. Мөн Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын медальт Б.Болортуяа шилдгээр шалгарлаа.

Харин “Шилдэг эрэгтэй тамирчин” шагналыг “Токио-2020” олимпын наадамд тавдугаар байранд шалгарсан, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн 125 кг жингийн тамирчин М.Лхагвагэрэл хүртэв. Тэрбээр “Олимпын төрлийн спортоор хичээллэж, үр шимийг нь хүртээд явж байгаадаа баяртай байна. Цаашид улам хичээж, сэтгэл зүрхээ зориулан олимпын аварга болохын төлөө хичээн бэлтгэлээ хийх болно. Та бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай 2021 оны “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарлаа. Тэрбээр өөр улсад байгаа тул цахимаар сэтгэгдлээ хуваалцаж “Монголчууддаа хайртай шүү” хэмээв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022