“Оны хүн”-ээр Илон Маскийг нэрлэжээ | DAAM.MN

14/12/2021 422
Америкийн “Time” сэтгүүл “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маскийг “Оны хүн”-ээр тодрууллаа.
“Оны хүн бол нөлөөллийн бэлгэдэл, Илон Маскийг бодвол цөөхөн хүн дэлхийн амьдралд нөлөөлсөн бөгөөд цаашилбал тэрбээр ирээдүйд дэлхийгээс гадна амьдралд онцгой нөлөө үзүүлнэ” гэж тус сэтгүүл үзжээ.
“Time” сэтгүүлийнхэн Илон Маскийн сансрын болон автомашин үйлдвэрлэгч компани, хэдийгээр твиттерт үе үе “хачирхалтай хошигнодог” ч нийгмийн сүлжээнүүдэд явуулж буй түүний үйл ажиллагаа, хөрөнгийн бирж болон криптовалютын зах зээлд үзүүлж буй түүний мэдэгдлийн нөлөөг онцолсон байна.
Тэрбээр өөрөө ч хэнийг шүтэн биширдэг вэ гэсэн асуултад хариулахдаа “хүн төрөлхтөнд эерэг хувь нэмэр оруулж, аль ч салбарт үнэхээр хэрэгтэй зүйл хийдэг хүмүүс” хэмээж байсан юм.
Өмнө нь “Time” сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргадаг жагсаалтыг “COVID-19”-өөс сэргийлэх дархлаажуулалтыг ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэнийхээ улмаас эх орондооо шалгагдаж байгаа Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару тэргүүлсэн байна. Уншигчдын дийлэнх нь буюу 24 хувь нь түүнд саналаа өгчээ.
Хоёрдугаар байранд АНУ-ын төрийн тэргүүн асан Дональд Трамп 9 хувийн саналтайгаар орсон байна. Өнгөрсөн онд тэргүүлж байсан коронавирустэй тэмцэгч эмч нар гуравдугаарт бичигджээ. Уншигчдын 6.3 хувь нь тэднийг дэмжсэн байна.
“Time” сэтгүүлийн редакц 1927 оны 12 дугаар сараас хойш “Оны хүн”-ийг тодруулж байгаа юм. Энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй, эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог гэж үздэг.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

Tips for Essay Writing How to Write Effectively and professional essay writing samples

Essay writing is among the most sought-after academic subjects. It is usually required as a prerequi

19/11/2022

A List Of Some Of The Finest Research Paper Topics You Could Decide to Compose On

Not all research paper issues are equivalent, and before you start writing you need to ensure that y

12/11/2022

Writing Ergonomically How to write Five Star Emergency Essays An urgent essay is essentiall

08/11/2022