Б.Мөнхжин: Эрээн буцаад хаалгаа хаасан юм биш | DAAM.MN

14/12/2021 844

Замын-Үүд дэх Гаалийн газар энэ сарын 11-ний 20 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр би Замын-Үүд боомт дээр очиж ажилласан. Бэлтгэл хангагдсан байсан. Тиймээс 12 дугаар сарын 10-11-нд  тээврийн хэрэгслийг эрээн талаас дундын цэг дээр байршуулсан. Бүтэн сайн өдөр дундын цэг дээр очсон 50 орчим автомашиныг монголын талаас очиж авсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо. Гэхдээ эрээний тал дээр хүндрэл үүссэн. Тухайлбал, автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалаад асахгүй байх тохиолдол байсан. Ачаатай тэрэгнүүд гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудал гарсан. Ингээд эхний ээлжид гарах боломжгүй болсон. Энэ хугацаанд Хятад улс үнэлгээ хийж байна. Тэгэхээр өчигдөр, өнөөдөр үнэлгээ хийгээд, дүгнэлт нь гарч байна. Эрээн буцаад хаалгаа хаасан юм биш. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэв. 

 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022