“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа” | DAAM.MN

14/12/2021 416

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай эрхийг УУХҮ-ийн сайдад олгосон. Уг нь тус журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050 урт хугацааны бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжиж буй журамд энэхүү нөхцөл байдлыг хангах боломжгүй байна. 2011 онд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажлыг хийсэн байна. Гэтэл өнөөдөр 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрөл олгож буй нь хангалтгүй байна. Ингэснээр хайгуулын компани дампуурахад хүрээд байна. Тэгэхээр урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022