ДЭМБ: “Омикрон” хувилбар ихэнх оронд илэрсэн байж болзошгүй | DAAM.MN

15/12/2021 519

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний шинэ “омикрон” хувилбар дэлхийн ихэнх оронд хэдийнээ илэрсэн байж болзошгүй болохыг анхааруулжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр олон удаа мутацид орсон уг хувилбарын батлагдсан тохиолдол 77 оронд илрээд байгаа юм. Гэвч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус олон оронд шинэ хувилбарыг хараахан илрүүлээгүй байж магадгүй бөгөөд урьд өмнө нь үзэгдээгүй түвшинд тархаж байж болзошгүй хэмээн мэдээлжээ.

Мөн тэрбээр “омикрон”-ыг “дутуу үнэлж” байж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, шинэ хувилбар хүндээр өвчлүүлдэггүй байсан ч халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдвэл эмнэлгийн ачаалал дахин хэтэрч болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.

“Омикрон” хувилбарыг Өмнөд Африкт анх 11 дүгээр сард илрүүлсэн бөгөөд түүнээс хойш тус улсад өвчлөл эрс нэмэгдэх болоод буй юм. Мөн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас өөрийгөө тусгаарлаж байна. Түүнд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа ажээ.

Коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан дэлхийн олон улс орон Өмнөд Африк болон тус улстай хил залгаа оршдог орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон ч ийм арга хэмжээ нь халдварын тархалтыг зогсооход үр нөлөөгөө үзүүлж чадаагүй юм. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, “омикрон” өмнөх хувилбаруудын дэгдэлтийн үеэр үзэгдээгүй түвшнээр тархаж байж болзошгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022