АНУ коронавирусийн халдвараар БНХАУ-ыг давлаа | ДААМ.МН

27/03/2020 872

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол анх илэрсэн БНХАУ-д 81,782 хүн өвчилсөн бол АНУ-д өнгөрсөн шөнө шинээр 16,000 гаруй тохиолдол нэмэгдэж 85,000 боллоо. Ингэснээр халдвар авсан иргэдийн тоогоор АНУ дэлхийд тэргүүлж эхэллээ.

Дэлхийн 199 орон, тусгай бүсэд коронавирусийн 530,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24,000 иргэн нас барлаа. Зарим эх сурвалжуудад мэдээлснээр халдварын улмаас 100,000 хүн нас барна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

АНУ-д халдварын улмаас 1,200 гаруй иргэн нас бараад байгаа бол эндэгдлээр тэргүүлж буй Итали улсад нас барагсад 8,200-д хүрчээ.

Италид халдвар авсан 80,500 иргэн бүртгэгдээд байгаа юм.

Коронавирусийн халдвараас үүдэж өнгөрсөн долоо хоногт Америкийн 3,3 сая иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон даяар нэн даруй хорио цээрээс гарч ажиллах хэрэгтэй хэмээн мэдэгджээ

. Түүнчлэн “өөрийнх нь буцаж ажилдаа орох хэрэгтэй гэсэн үгийг ойлгож, хүлээж авахгүй олон хүн байж магадгүй, гэхдээ та бүхэн олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй нэгнээсээ зайгаа барьж, гараа тогтмол угааж, бусадтай гар барьж тэврэлдэх зэргээр ойртохгүй бол аюулгүй” гэсэн байна.

Америкт халдвар авсан иргэдийн тоо Хятадаас давсан талаар түүнээс асуухад Хятадын Засгийн газрын өгсөн мэдээлэл үнэн бодит эсэх нь эргэлзээтэй гэж хариулжээ. Трамп пүрэв гарагийн орой Хятадын дарга Си Зиньпинтэй утсаар ярихаар зэхэж буйгаа хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022