Хархорин, Завханыг сайжруулсан шахмал түлшээр хангана | DAAM.MN

15/12/2021 514
“Цар тахлын үеийн агаарын бохирдол” сэдвээр төрийн болон олон улсын байгууллагууд зөвлөлдлөө. Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүн шийдлийг экспертүүд хөндлөө. Өөрөөр хэлбэл, цар тахал агаарын бохирдол хавсрах нь илүү их хүндрэл, эндэгдэл нэмэгдэх эрсдэлтэй. Ногоон хөгжлийн бодлогын нэг хэсэг бол агаарын бохирдолтой тэмцэх гэдгийг онцоллоо. Манай улсын хувьд агаарын бохирдол 40 хувиар буурчээ. Цаашид агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд нүүрстөрөгч багатай, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан алдагдал багатай ногоон барилга, тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн орон нутагт байгальд ээлтэй ногоон ажлын байрыг бий болгож, амьжиргааг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах зэрэг эдийн засаг, нийгмийн асуудал, техно­логийн дэвшлийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэдгийг оролцогчид хэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурахгүй байгаа нь үндсэн гурван шалтгаантайг судалгаагаар гаргасан. Стандарт бус зууханд  сайжруулсан түлшээ түлж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод түр оршин суугч шилжин ирэгсдийн тоо жил бүр өсч байна. Зургаан дүүргийн хэмжээнд 6510 түр оршин суугч байна. Гуравдугаарт, 2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлд тоологдсон авто тээврийн хэрэгсэл 650 мянга байгаа нь 2019 онтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Орон нутагт 2021 оны байдлаар 10 аймгийг агаарын чанарын бүст хамруулсан. Цаашид энэ бүсүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бодлогын бичиг баримт боловсруулж, үе шаттай ажил хийж байна” гэв. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний  уурхайд түшиглэсэн хүчин чадлыг нэмэгдүүлж эхний ээлжид Хархорин хотын 6000 мянган айлыг шахмал түлшээр хангах, Могойн голын уурхайд  түшиглэж Завхан аймагт шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
 ДЭМБ-ын  Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий дахинаа COVID-19-өөр өвчилсөн иргэдийн уушгины ажиллагааг сэргээх чухал байгаа. Үүний тулд амьсгалж байгаа агаар цэвэр байх хэрэгтэй” гэсэн юм. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй болгох, сургууль цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022