Ц.Туваан: Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ | DAAM.MN

15/12/2021 530

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэрээр уг хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. Төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. 

Ц.Туваан гишүүн “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн төлдөг. Ар гэрийнхэн нэг нь батлан даагч болдог, мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг нь авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш өмнө нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик мэдээлэл байна.  Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно.  Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус гэж үзэж байна. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Хэрэв ийм асуудал тулгарвал тус асуудлыг шийдэх хуулийн төсөл юм. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022