Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес тэргүүтэй хэд хэдэн захирлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандана | DAAM.MN

15/12/2021 381

“Оюу толгой”-н гүний уурхайн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсноос Монголын талд учирсан 1,5 тэрбум ам  долларын хохирлыг шалгуулах, буруутай этгээдийг олж тогтоох талаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт иргэд  хандана.

Хэвлэлийн хуралд Судлаач Ч.Бат-Эрдэнэ, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг нар оролцож байна.Ч.Бат-Эрдэнэ өмнө нь Дубайн гэрээ хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхэд хандан, шийдүүлжээ. Ц.Туяацэцэг УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дахь дансыг илчлэн, олон улсын хуулийн байгууллагад шалгуулж байжээ.      

Монгол Улсад есөн тэрбум ам.долларын хохирол уч­­руул­сан гэмт хэргийг Эрүү­гийн цагдаагийн газарт шалгуулахаар хандаж буй талаар судлаачид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр судлаач Ч.Бат-Эрдэнэ: “Рио Тинто”-гийн менежментийн алдаанаас болж асар их хохирол учирсан. Энэ асуудлыг зөвхөн бид яриад байгаа юм биш. Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид энэ асуудлаар АНУ-д шүүхэд хэрэг үүсгэчихсэн байгаа. Үүний дараа Монгол улсаас хөндлөнгийн шинжээчдийн баг томилоод, уг баг үүнийг тогтоосон. АНУ-д жижиг хувьцаа эзэмшигчид хэрэг үүсгэхдээ далд уурхайн бүтээн байгуулалт 1,2-1,9 тэрбум ам.доллараар хэтэрч, ашиглалтанд орох хугацаа 30 сараар хойшилсон гэж мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргаж, Оюутолгой ХХК-ны ТУЗ-ээс томилсон баг зардлын хэтрэлтийг 1 тэрбум 450 сая ам.доллар, далд уурхайн ашиглагдаж эхлэх хугацаа  22 сараар хойшилсон гэдэг мэдэгдлийг гаргасан. Бидний цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байгаа материал дотор АНУ-ын хувьцаа эзэмшигчид болон Оюутолгойд өмнө ажиллаж байсан хүмүүсийн ярьсан зүйлс багтсан байгаа.
Энд Оюутолгой энэ алдааг зориудаар хийсэн. Яагаад гэвэл эдгээр алдааны талаар маш олон удаа анхааруулж байхад тоохгүй, олон нийтэд газрын буюу геотехникийн нөхцлөөс болж ийм асуудал үүссэн гэж мэдээллээд байсан. Тэр нь худлаа байсан гэдгийг маш олон гэрчүүд гэрчилж байгаа юм.
Бидний буюу 34 хувь эзэмшдэг Оюутолгой ХХК-ны 2019 оны тайланд үнэ цэнийн бууралтаас үүссэн гарз 1 тэрбум 920 сая доллар гэж бичигдсэн байгаа нь магадгүй АНУ-ын шүүх дээр яригдсан тоо байж магадгүй юм. Гарз гэдэг нь хар үгээр хэлбэл актлагдсан гэсэн үг юм. Үүнийхээ бурууг газар руу буюу байгаль дэлхий рүү чихэж байсан. Энд гарсан хохирол, зардлыг бидний газар доорх баялгаар төлнө. Тийм учраас Монголчууд бидэнд маш их хамаатай юм. Одоо гарсан энэ хохирол ирээдүйд 9 тэрбум ам.доллар болно гэдэг тооцоог би гаргасан юм.
Засгийн газраас энэ баялгийн хэдэн хувийг нь бид авч үлдэх юм бэ? гэдгийг л асуух хэрэгтэй. “Рио Тинто”-гийн одоогийн тооцоогоор 5 хувиас бусад нь үлдэхгүй. Монгол улсын нутаг дэвсгэр дээр, Монголчуудын баялгаас гарч байгаа хохирол учраас үүнийг Монгол улсын хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой гэдэг үүднээс эдийн засгийн цагдаагийн газарт хандаж байна.
Засгийн газрын мэдэгдлийг харахад үндсэн тохироонд ямар ч өөрчлөлт орохгүй мэт харагдаж байгаа нь сэтгэл зовоож байна. Яагаад ийм их зардал гараад байна вэ? гэхээр Оюутолгойд зээл олдоод байна. Яагаад зээл олдоод байна вэ? гэхээр газрын доор хэмжээлшгүй их баялаг байна. Үүнийг Рио Тинто тэргүүтэй нөхдүүд барьцаалаад, баахан зээл бидэн дээр тохож хаячихаад, дараа нь ихэнх зүйл зээл, зээлийн төлбөрт явчихсан учраас та нарт юм үлдсэнгүй гэх ийм зохицуулалт байгаа юм. Тийм учраас Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес тэргүүтэй хэд хэдэн захирлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022