НОБГ-ын 2021 оны шилдэг алба хаагчид тодорлоо | DAAM.MN

15/12/2021 460

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Тайлангийн хуралд ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва нар оролцож нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн юм.

Мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан зарим алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагналаа.

Оны шилдэг алба хаагчдаар:

“Оны шилдэг удирдах ажилтан”-аар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан,

 “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр НОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батмөнх, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналт /жижүүр/-ын байцаагч, ахмад Х.Анхбаяр,

“Оны шилдэг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч”-аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандых,

Оны шилдэг ангиллын сургалт хариуцсан мэргэжилтэн”-ээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад П.Одонтуяа,

“Оны шилдэг Эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн”-ээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Цэцэгдэлгэр,

“Оны шилдэг байцаагч”-аар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ц.Барсхүү,

“Оны шилдэг санхүүгийн ажилтан”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц.Батхүү, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Д.Энэбиштөмөр,

“Оны шилдэг ангийн захирагч”-аар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Э.Буянтогтох,

“Оны шилдэг салааны захирагч”-аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Дөл-Эрдэнэ,

“Оны шилдэг инженер техникийн ажилтан”-аар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механик, ахмад Т.Пүрэвдорж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн Гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Тэмүүжин,

“Оны шилдэг жолооч”-оор Нийслэлийн Аврах анги-105-ын Шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Э. Өлзийбат, аврагч, ахлах ахлагч Т.Жамбалгарав, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Төгс-Эрдэнэ,

“Оны шилдэг гал сөнөөгч”-өөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т. Даваадорж, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Чинбат, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баянтулга,

“Оны шилдэг аврагч”-аар нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлагч Н.Мөнх-Эрдэнэ,

“Оны шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч О.Мядагсүрэн, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч П.Давааням,

“Оны шилдэг бичиг хэргийн ажилтан”-аар нийслэлийн Аврах анги-105-ын бичиг хэрэг, ахлах ахлагч Б.Тунгалаг,

Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв туслах ажилтан Н. Батжаргал нар тодорч шагнал хүртсэн.

Мөн “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Г.Баатар даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

Дэд байранд хурандаа А.Алтансүх даргатай Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

Гутгаар байранд хурандаа Л.Чинбат даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа Ж.Төмөрмандах даргатай Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтэс

“Бүтээлч зөвлөл”-өөр тус газрын Ахлагчийн зөвлөлийг тус  тус шалгарууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022