ОБЕГ: Хариуцлага алдсан хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн | DAAM.MN

15/12/2021 1076

Өндөр хүчдэлд цохиулж амиа алдсан алба хаагчийн талаар Онцгой байдлын байгууллагын албанаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас уртасгасан цагаар ажилладаг. Ард түмний аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой аян, арга хэмжээг явуулдаг. Харамсалтай нь 12 дугаар сарын 3-ны өдөр аяны хүрээнд явуулсан сурталчилгааны самбарыг буулгах гэж байгаад Онцгой байдлын албаны 63 дугаар ангийн албан хаагч золгүйгээр амь насаа алдсан. 

Бидний зүгээс талийгаачийн  ар гэр болон гэргийд нь гүн эмгэнэл илэрхийлж уучлалт хүсэж  байна. Мөн бид тухайн өдрийн холбогдох албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж зарим нэг албан тушаалтнуудад хариуцлага  тооцсон. Тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл оногдуулаад байна.

Түүнчлэн, бусад хүмүүст шалгалт хийж байгаа тул холбогдох хэргийн эцсийн шийдвэр гарах хүртэл мэдээлэл өгөх боломжгүй. Бидний зүгээс Гамшгаас хамгаалах хуулийн дагуу ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022