Шөнийн 00 цаг хүртэл “Ulaanbaatar Christmas Market 2021” үүд хаалга нээлттэй | DAAM.MN

20/12/2021 461

Шинэ жилийн баярт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн “Ulaanbaatar Christmas Market 2021”үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж, энэ бямба гаригийг дуустал Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төв буюу РЦНК дээр нийт 6 хоног үргэлжилнэ. Энэ жил анх удаа зохиогдож буй тус үзсэглэн худалдаа өдөр бүр 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл явагдах бөгөөд  Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төв, UB Art Festival, “Mongol Made” нэгдэл хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд гар урчууд, жижиг дунд үйлдвэрлэгчид, зураачид, барималчид, хүнсний салбарынхан шинэ жилд зориулсан бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ оролцож байна. 50 орчим уран бүтээлч, аж ахуй нэгжийг хамарсан энэ удаагийн нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт өнөө орой 19 цагт болно. Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа ба өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуй нэгжийн бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдах бөгөөд оролцох хүсэлтийг 94859933 дугаарын утсаар хүлээн авч байна.

Тэсгим хүйтэн өвөлтэй манай орны хувьд Крисмас маркет гадаа зохион байгуулагдах боломжгүй бөгөөд дотор орчинд, олон улсын жишигт нийцүүлсэн тохижилтыг хийгээд байна. Амтат бяслаг, сүлд модны чимэглэл, зөгийн бал, хүүхдийн тоглоом, тавилга, өнгө өнгийн лаанууд, өрөө гэрээ тохижуулах гайхалтай бүтээлүүд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд зэрэг 100 хувь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээл, бүтээгдэхүүн өрөгдөн тавигдаад байна. Оройн цагаар хамт олон, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх баярын арга хэмжээнүүдийн тоог нэгээр нэмж шөнийн 00 цаг хүртэл “Ulaanbaatar Christmas Market 2021”-ийн үүд хаалга нээлттэй байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022