“Бэрх биш ээлтэй аян”-ны хүрээнд сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллав | DAAM.MN

20/12/2021 206

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Багануур дэлхийн Зөн ОНХ-тэй хамтран  “Бэрх биш ээлтэй аян”-ны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 100 иргэнд болон түүний асран хамгаалагч нарт гамшгаас хамгаалах танхимын сургалтыг зохион байгууллаа.

Мөн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй 50 айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийлээ.

Үзлэг шалгалтаар 37 зөрчил илэрснээс газар дээр нь 9 зөрчлийг арилгуулж, пийшин зуух, яндангийн цонолт, галын аюулгүй байдыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  зөвлөмж өглөө гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022