Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал сунгагдаад явна | DAAM.MN

20/12/2021 832

“Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар, Төв банктай хамтран журам гаргаж арилжааны банкуудад ипотекийн зээл төлж байгаа иргэдийн зээлийг түр хугацаагаар хойшлуулах нэг удаагийн арга хэмжээг аваад буй. Мөн иргэдийн суурь хэрэглээний зардлууд болох цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг тэглэх шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч эдгээр хөнгөлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж иргэд өмнөхийн адил хэрэглээний төлбөрүүдээ өөрсдөө төлөхөөр болоод буй. Гэвч “Ковид -19” цар тахлын халдварын нөхцөл байдал төдийлөн дээрдээгүй байгаа учир УИХ-аас цар тахлын хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудлыг ярьж эхэлсэн. Ингэхдээ ипотекийн зээлийн төлбөрийг ч хойшлуулан сунгах шаардлагатай гэж үзжээ. Энэ талаар МАН-ын бүлгйн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Засгийн газар тухайн үеийн нөхцөл байдалд тохируулсан хэрэгжүүлнэ. Цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй асуудал үүсэхэд тухай бүрт нь арга хэмжээгээ аваад явах боломжийг ковидын хуулиар нээж байгаа. Энэ хуульд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тэр заалт өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа. Монголбанк зээлийн хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах боломжтой. Тиймээс хуулийг сунгахтай зэрэгцэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал сунгагдаад явна” гэх мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

Tips for Essay Writing How to Write Effectively and professional essay writing samples

Essay writing is among the most sought-after academic subjects. It is usually required as a prerequi

19/11/2022

A List Of Some Of The Finest Research Paper Topics You Could Decide to Compose On

Not all research paper issues are equivalent, and before you start writing you need to ensure that y

12/11/2022

Writing Ergonomically How to write Five Star Emergency Essays An urgent essay is essentiall

08/11/2022