Энэ онд 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ | DAAM.MN

21/12/2021 453

УУХҮЯ-наас өгч буй мэдээллээр эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84%-ийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1.579.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мянган тонн буюу 6.7%-иар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2%-иар өссөн үзүүлэлт ажээ.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.4%-ийг автобензин, 52.2%-ийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

Автобензины импортын хувьд 2021 оны эхний 11 сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мянган тонн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 35.8 мянган тонн буюу 6.6 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6%-иар өссөн байна. Мөн 1 тонн автобензины импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59%-иар өссөн байна.

Дизель түлшний импортын хувьд 2021 оны эхний 11 сарын байдлаар 512.5 сая ам.долларын 889.6 мянган тонн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9%-иар өссөн ч, биет хэмжээгээр 27.2 мянган тонн буюу 3%-иар буурсан байна. Мөн 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37%-иар өссөн байна.

Холбоотой мэдээ

Мөнгөн тэмдэгт хуурамчаар бэлтгэж, ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэв | DAAM.MN

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд 281 хэргийг яллах

12/09/2022

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн холбогдох албаныханд үүрэг өглөө | DAAM.MN

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай хол

30/07/2022

“БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сард айлчлах үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалт шийдэгдэнэ” | Даам.мн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэг

20/07/2022