А.Ариунзаяа: Ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн | DAAM.MN

21/12/2021 536

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.  Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн. Нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн. Иргэд daatguulagch.ndaatgal.mn сайтаар нэвтэрч энэ үйлчилгээг авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн бол лист авдаг. Үүнийг Эрүүл мэндийн яамтай хамтран ирэх оны нэгдүгээр сард багтаан улс даяар нэвтрүүлнэ. Листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ олголтыг 56 мянган иргэнд илүү олгосон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Засаг даргын Тамгын газраас үнэмлэх тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол E-Mongolia системээс авах, эсвэл өөрийн төлөөллийн хүнээ илгээх боломж бүрдсэн. Цахим яам хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

ХХН-ын сайд Д.Сарангэрэл: Нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүн гарчихсан зүйл алга| DAAM.MN

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хий

12/09/2022

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Авто замыг өргөтгөж, дугаарын хязгаарлалт хийх бус оновчтой шийдвэр гарга |DAAM.MN

Мухар гудамжинд буй нийслэлийнхэнд түгжрэлгүй өдөр гэж үгүй. Аргаа барсан удирдлагууд нь тэгш сондго

12/09/2022

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022