О.Цогтгэрэл: Дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед ялаад зогсож байх өдөр ирнэ | DAAM.MN

21/12/2021 490

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Ингэхдээ  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ. Тэгвэл энэхүү шийдвэр гарсны дараа О.Цогтгэрэл сошиал хуудастаа “Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж байгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө. Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ” гэжээ.

Холбоотой мэдээ

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ| DAAM.MN

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин бол

12/09/2022

Улсын заан Б.Серик Ногооннуур сумын 70 жилийн ойд түрүүлжээ| DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнг

12/09/2022