САНГИЙН ЯАМ: Засгийн газраас олгосон ₮300,000, вакцины урамшуулал ₮50,000 аваагүй иргэд хүсэлт гаргана уу | DAAM.MN

21/12/2021 319

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган төгрөг олгосон. Иргэн бүрд олгосон уг дэмжлэг болон вакцины бүрэн тунд хамрагдсаны урамшуулал 50 мянган төгрөг аваагүй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө  www.ebarimt.mn/300 цахим хуудсанд бүртгүүлэхийг уриалжээ.

 

“Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг 3,373,025 иргэндээ олгож байгааг Сангийн сайд мэдээлж байв.

Иргэн бүрд 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын  93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

 

Эх сурвалж: Сангийн яам

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022