Ж.Байдены туслахаас коронавирусний халдвар илэрчээ | DAAM.MN

21/12/2021 344
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өнгөрсөн баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд хамт зорчсон Цагаан ордны туслахын “COVID-19”-ийн шинжилгээ хариу даваа гарагт эерэг гарсан талаар тус ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки даваа гаргийн орой мэдэгджээ.
Ж.Байдены ням, даваа гарагт өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан бөгөөд лхагва гарагт давтан шинжилгээ өгөхөөр товлоод байна. Ж.Псакигийн мэдээлснээр, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдвар авсан хүнтэй ойр байсан вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст тусгаарлагдах шаардлага тавихгүй байгаа тул Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлын хуваарьт өөрчлөлт орохгүй ажээ.
Туслахын хувьд мөн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд Ерөнхийлөгчийг Өмнөд Каролина муж улсаас Пенсильвани муж улс руу баасан гарагт зорчих үед нь ойролцоогоор 30 орчим минут хамт байсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Цагаан ордон туслахын хэн болохыг мэдээлээгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022