Монголд Францын залуучуудын шигшээ баг 20 хоногийн бэлтгэл хийлээ | DAAM.MN

21/12/2021 420

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Францын залуучуудын шигшээ баг манай улсад 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд өчигдөр нутаг буцлаа. “Парис-2024” цаашлаад “Лос-Анжелес-2028” олимпод бэлтгэгдэж буй Францын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Халдо Мехедди ажилладаг бөгөөд манай улсад 10 тамирчин, нэг эмчийн хамт бэлтгэл сургуулилт хийсэн юм. Халдо Меххеди манай улсад хийсэн хамтарсан бэлтгэлд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд ирэх онд залуучуудын эмэгтэй багтайгаа ахин ирэхээр болсон байна. Өмнө нь Тэдди Ринье тэргүүтэй Францын жүдо бөхийн олимпын шигшээ баг манай оронд хамтарсан бэлтгэл хийж байсан бөгөөд “Токио-2020” олимпод багаараа алтан медаль хүртсэн билээ. Мөн Францын залуучуудын багтай хамт Бельгийн алдарт жүдоч -100 кг-ын жингийн ДАШТ-ий хүрэл медальт, үнэмлэхүй ДАШТ-ий мөнгөн медальт Бельгийн Тома Никифоров дасгалжуулагчийн хамт манай улсад хамтарсан бэлтгэл хийжээ.

Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоногийн бэлтгэл хийлээ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022