Иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болжээ | DAAM.MN

22/12/2021 521

Халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын вирусээс хамгаалахын тулд 60-aас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болсноо Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр зарлажээ. Тэрээр “Израиль улсын иргэд дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдаж байсан бол одоо бид дөрөв дэх тун дээр ч анхдагч болж байна.” гэжээ. Мөн мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу энэ шийдвэрийг гаргасан гэсэн юм. Израиль улсад даваа гарагт омикрон хувилбараар халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай албаныхан өчигдөр мэдээлсэн. 60 гаруй настай уг өвчтөн хэд хэдэн төрлийн архаг хууч өвчтэй байсан аж. Мягмар гарагийн байдлаар тус улсад омикрон хувилбарын 340 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногоос эхлэн Израиль улс АНУ, Герман, Итали, Турк, Канад улсуудаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон. Израилийн Эрүүл мэндийн яамнаас өндөр настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна дархлаа султай иргэд гурав дахь тунгаас хойш доод тал нь дөрвөн сарын дараа дөрөв дэх тунд хамрагдаж болно гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022