Галт тэргэнд дайруулж амь насаа алдсан хэргийг шалгаж байна | DAAM.MN

22/12/2021 418
2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 35 минутын орчим Сүхбаатар эргэх депогийн машинч “М” сэлгээ хийж байсан ТЭМ2-1221 серийн илчит тэргийг өртөөний 4-р зам руу гарах үед М33 дохионы дэргэд дайрагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осолдогч “М” нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 15 минутад ажлаас бууж амарч байх үедээ осолд орсон байна.
Уг болсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Осол гарсан даруй УБТЗ-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч холбогдох албаны хүмүүс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 30 минутад Улаанбаатар хотоос Сүхбаатар депод очиж ажилласан болно.
Эх сурвалж: “Улаанбаатар төмөр зам” ХНН    

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022