“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг өргөн барив | DAAM.MN

22/12/2021 217
“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.12.22/ өргөн барив.
УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021оны 45 дугаар захирамжаар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж тогтоолын төслийг боловсруулсан талаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа.
УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.
Үүнд:
-“Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам. долларын өрийг 100 хувь тэглэх;
-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
-Оюу толгой далд уурхайн төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
-Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсгэхгүй байх;
-“Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах , Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
-Татварын байгууллагаас тавьсан татварын актуудын биелэлтийг хангуулах, нэг мөр ойлгож, мөрдөх зэрэг болно.
Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022