Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгоно гэдэг ташаа ойлголт | DAAM.MN

22/12/2021 474

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “2022 оны улсын төсвийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Уг тогтоол нь найман хэсэгтэй аж. Тухайлбал, төсвийн орлогыг сайжруулахын тулд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх, төрийн өмчит компаниудын эдийн засгийг үр өгөөжийг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Харин төсвийн зарлагын хувьд нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтэд шинэчлэл хийж, төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхээр тогтоолд тусгасан гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Тэрбээр, “Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгоно гэдэг ташаа ойлголт байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг орон нутагт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн барилга байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний төсөв аймаг, сум, дүүргийн ЗДТГ-т шилжсэн. Цалин, 36 сарын урамшуулал зэрэг нь ЗДТГ-т шилжсэн гэсэн үг. Төсвийг хасахгүй, орон тоог нь цөөрүүлэхгүй. Одоо байгаа статусаараа цааш үргэлжүүлж ажиллахад төсөвт санаа зовох шаардлагагүй” хэмээлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022