Төрд захирагддаггүй арилжааны банкууд БУУЛТ хийж эхлэв | ДААМ.МН

29/03/2020 387

Одоогоос яг АРАВ хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 18-ний өдөр Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэрэглээний зээл болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулах талаар мэдээлэл хийсэн билээ.

“НИЙТ ЗЭЭЛДЭГЧИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХУВЬ ИРГЭНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ БАЙДАГ. 90 ХОНОГИЙН ХУГАЦААНД ҮНДСЭН ӨР БОЛОН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТӨЛӨХӨӨРГҮЙ БОЛГОЖ, ХОЙШЛУУЛЖ БАЙНА. ЭНЭ ШИЙДВЭР НЭГДҮГЭЭР САРЫН 27-НООС ХҮЧИНТЭЙ БАЙНА”. ТЭД ЯГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙВ.

Гэвч ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэх талаар өчүүхэн ч ойлголт тодорхой болоогүй. Энэ арав хоногт иргэд өчнөөн төөрөлдөв, банкнаас хариулт нэхэж очив. Мэдээж хайсан хариултаа олж чадаагүй.

Монгол банк “зээлээ төлөөгүй иргэдийг ЧАНАРГҮЙ зээлдэгчийн жагсаалтад оруулахгүй” байх боломжийг л манай зүгээс бүрдүүлэх үүрэгтэй, энэ дагуу банкуудад чиглэлээ хүргүүлсэн. Ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэхийг Монголын банкны холбоо шийднэ хэмээсэн. Монгол банкны холбоо ч бодлогын хүүгээ бууруулахыг шаардсан. Хэлсэн ёсоор бодлогын хүүг НЭГ хувиар буулгасан ч, банкууд тэр даруй хөдлөөгүй.

Улмаар Монголын банкны холбооны Төлөөлөн удирдах зөвлөл /2020.03.25/-нд хуралдаж, /2020.03.26/-нд тодорхой шийдвэр гаргана гэж мэдээлсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгнө гэсэн. Гэвч өчигдрийг хүртэл таг чиг.

ӨЧИГДӨР /2020.03.27/ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ӨРӨӨНД БАНКНЫ УДИРДЛАГУУД УУЛЗСАН. ЭЛ УУЛЗАЛТАД БАНКНЫ УДИРДЛАГУУД ХООРОНДОО САНАЛ ЗӨРӨЛДСӨН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСГЭСНЭЭР ХУРАЛ СЭТГҮҮЛЧДЭД ХААЛТТАЙ ҮРГЭЛЖИЛСЭН. ЕРӨНХИЙДӨӨ БАНКУУД ТӨРТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭМЭЭР ЯРИА ХӨШИГНИЙ АРД ҮҮССЭН ЮМ.

Үүнээс өмнө гуравдугаар сарын 25-нд болсон Монголын банкны холбооны хурал дээрээ ч ойлголцож чадаагүй, нэгдсэн байр сууринд хүрээгүй болох нь тодорхой болсон юм.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ “Төрөөс банкуудыг дэмжиж мөнгөжүүл. Тэгвэл эдийн засаг сэргэнэ. Хүмүүсийн яриад байгаа шиг их ашиг олдоггүй” гэх ухааны юм ярьсан. Ерөнхийдөө Монголын эдийн засагт ноён суусан банкны хэдэн эзэдийн эрх ашиг иргэдээ бодох хэмжээний бууж өгөхгүй нь гэх ухвар ойлголт харагдсан. Нөгөө талаар арилжааны банкууд төрийнхөө үгэнд орохгүй байгаа. Ийм л хоёр шалтагтай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр улс орон, ард иргэдийн эдийн засаг хүнд байгаа энэ үед арилжааны банкууд эх оронч байх хэрэгтэй. Зээл төлөлтийг хойшлуулахгүй бол  бид бас тэдэнтэй өөрөөр ярина гэх утгатай хатуухан сануулга шидэв.

Энэ сануулга байгаа онов уу, эсвэл банкууд төртэйгээ тохиролцож чадав уу бүү мэд. Ямартай ч эхнээсээ зээлийн хүүгээ бууруулж, зээл төлөлтийг хойшлуулж байгаагаа зарлаад эхэлсэн юм. Төрд захирагддаггүй арилжааны банкууд ийн БУУЛТ хийж эхэллээ.

Эх сурвалж: eguur.mn

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022