“Парламентын боловсрол“ хөтөлбөр хэрэгжүүлнэ | DAAM.MN

23/12/2021 195

Парламентийн боловсрол хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын Дарга Г.Занданшатар үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монголын маргаашийг авч явах ирээдүй бол хүүхэд, залуучууд та бүхэн минь юм. Тиймээс төрийн хэрэгт оролцох, төр засгийг удирдах, нийгэм, хамт олноо манлайлах үйл хэрэгт одооноос суралцах нь чухал.
Тиймээс бид ”Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд, залуучуудаа чиглүүлэхээр өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.
Улсын Их Хурал доорх 5 зорилгыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
1. Ард түмний засаглах эрхийг хангасан парламент байх
2. Ардчилсан ёс, хүний эрхийг эн тэргүүнд дээдлэх
3. Парламентын ардчиллаа улам бататган бэхжүүлэх
4. Цахим парламент болох
5. Сонгодог парламентын тогтолцоо бүрдүүлэх
Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх нь зөвхөн УИХ-ын гишүүдээс хамаарахгүй. Иргэдтэйгээ, хүүхэд залуучуудтайгаа хамтарч хэрэгжүүлэхэд Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож буй хүүхэд, залуус та бүхний хувь нэмэр чухал байх юм.
Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол олгох сургалт, Парламентын боловсролын веб сайт, УИХ-ын дэргэд “Парламентын сургалтын танхим” зэрэг ажлуудыг зохион байгуулна.
1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022