Стандартын бус зодог, шуудаг өмссөн бөхийг барилдуулахгүй | DAAM.MN

23/12/2021 330
Үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл /малгай, зодог, шуудаг/ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй МҮБХ-ны удирдлагууд 2021 оны 12 дугаар 20-ны өдөр уулзлаа.
Тус уулзалтад “Монгол зодог” ХХК, “Монгол бөх гутал” ХХК, “Уран мандал” ХХК, “Манлай зодог” ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.
Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй “Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт” тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулж байна.
Хүрэлцэн ирж нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд “Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв”-өөс патент олгохгүй бөгөөд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулах боломжгүй болно.
Жич: Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтой болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022