Л.Энх-Амгалан: Хүүхдүүдэд “ПАРЛАМЕНТИЙН БОЛОВСРОЛ” ямар боломжийг олгох ёстой вэ … | DAAM.MN

23/12/2021 425

Парламентийн боловсрол хөтөлбөрт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ.

Тэрбээр:
Жишээ нь замын түгжрэл хотын иргэдийн том асуудал болсон. Эцэг эхчүүд энэ тал дээр байр сууриа илэрхийлдэг. Хамгийн их ачаалал үүсгэж байгаа асуудал бол хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс авах, хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж ярьдаг. Гаргалгаа гарцыг хайж байхдаа бид хүүхдүүдэд энэ асуудлаар оролцох дуу хоолойгоо хүргэх боломж олгодоггүй, бид ч хүүхдүүдээс асуудаггүй.
Гэтэл хүүхдүүд маань өглөө адилхан түгжирч, хичээлээсээ хоцорч, орой гэртээ харихын тулд маш олон цагийг автобусанд, машинд өнгөрөөж байгаа. Багш нарт ч ялгаагүй ийм асуудал, энэ бэрхшээл байдаг. Тэгэхээр асуудалд оролцох ёстой гол хүмүүс нь дуу хоолойгоо идэвхтэй хүргээсэй гэж бодож байна.
Ийм идэвхтэй харилцаа хүүхдүүд бидний хооронд дутагддаг. Нийгмийн тулгамдсан сэдвүүдээр хүүхдүүд баг болж, ангиараа, сургуулийнхаа хүрээнд хэлэлцүүлдэг, саналаа эцэслээд хууль тогтоох байгууллад ханддаг болох нь хүүхдүүд илүү ажил хэрэгч болно. Хүүхдүүд эерэг хандлага нийгэмд тогтоож чадах тусам өөрсдөөрөө бахархах болно. Нийгэмдээ манлайлагчид болж чадна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022