Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа | DAAM.MN

23/12/2021 531

Хятадын нүүрсний импортын хоёрдугаар чуулган /2021.12.21/ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Хятадын нүүрсний үндэсний ассоциацын урилгаар Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцсон байна.

Уулзалтын үеэр ОХУ болон Индонезын компаниуд БНХАУ-д нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Хуралд ОХУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд, БНХАУ-д суугаа ОХУ-ын худалдааны төлөөлөгч нар үг хэлсэн юм. ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа, цаашдаа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа талаар, харин Индонез улс цаашид ч нүүрсний гол экспортлогч хэвээр үлдэж, Хятадын талтай хамтарч нүүрснээс өндөр үнэтэй нийлэг материал, устөрөгч гаргах “цэвэр технологи” хөгжүүлэхэд анхаарч байгаагаа ярилцсан байна.

Мөн хуралд оролцогчид “Монголын нүүрсний борлуулалт багассан шалтгаан нь цар тахал, түүнтэй холбоотой халдвар хамгааллын дэглэм, хил гаалийн үйл ажиллагааны удаашрал, тээврийн муу зохион байгуулалттай холбоотой. Харин 2022 онд төмөр зам ашиглалтад орж, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт тус бүрт чингэлэгт тээврийн терминал жигд ажиллаж эхэлснээр нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн найдвар байгаа” талаар ярилцжээ.

Эх сурвалж: Монгол нүүрс ассоциац

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022