УОК: Тусгаарлан ажиглах байруудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов | DAAM.MN

23/12/2021 455
Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргаад байна.
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мэргэжлийн хяналт, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудын иргэдийг хүлээж авах бэлтгэлийг хангуулах, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болоод байна.
Гадаадаас ирэх иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбогдуулан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-д өөрчлөлт оруулж байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас, дээрхи тусгаарлах байр, зочид буудлуудад хяналт, шалгалт хийж ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022