Б.Хулан: Хомхой сэтгэлтнүүд аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж, шоронд хорилоо | DAAM.MN

23/12/2021 760

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарыг шүүхээс гэм буруутайд тооцож тус бүр 4 жилийн хорих ялыг оноосон.  Тэгвэл түүний охин Б.Хулан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд Монгол Улсын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөвдөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн нэг ч буруу зүйл байхгүй. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөлөөнд халдахыг завдсан хэнтэй ч шударгаар тэмцсээр ирсэн.

Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм, хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд занал хийлэгч, ардчиллыг үзэн ядагч, ард түмнийг ядуу тарчиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн атгаг хүслээ гүйцэлдүүлэгч, хомхой шуналт сэтгэлтэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж шоронд хорилоо. Тэдгээр мунхаг хүн аавыг минь шоронд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэнэг буруу сэтгэж байна даа гэж хэлье.

Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь доромжилсны төлөө аав минь та нар шиг новшийн хүмүүсийн нүглийг нүдээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг дарангуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядарсан, ядуу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ  улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.

Амин хувиа бодсон шуналт бузрын хүсэл чинь одоо биелсэн мэт санагдаж сагсуурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүгэл ил болж үр удам чинь та нарыг жигшин зэвүүцэж, тэд бүгдийн өмнө толгой гудайн гунигтайгаар амьдрах болно шүү гэдгийг тахир дутуу ухаандаа дахин дахин санаарай. Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах хараат бус, хүний эрхийг дээдлэгч, шударга шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.

Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. Шударга үнэн хэзээд ялна” гэжээ.

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022