Нарны замыг зургаан эгнээ болгож, 55-65 автобусны буудал барина | DAAM.MN

23/12/2021 601

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “100 сая долларын эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ? 420 тэрбум гээд нийслэлд шийдсэн асуудлаа ирэх оноос хэрэгжүүлэх гэж байна. Ахиад цаана нь 300 орчим тэрбум төгрөгийн асуудал босож байгаа юм байна. Өмнөх 420 тэрбумаар юу хийхээ тодорхой төлөвлөсөн зүйл байгаа юу. Нийтийн тээврийн шинэчлэл гээд есөн тэрбум төгрөг байна. Гэтэл бодитой ажил алга. Дандаа автобусны буудлууд засна гэсэн байна. Зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагыг сайжруулж ТЭЗҮ боловсруулна гэх юм. Өмнөх цаг хугацаанд замуудыг тооцоо судалгаа, ТЭЗҮ-г боловсруулсан бэлэн байдаггүй юм уу? Ингэж цавчаа хийдэг юмаа болих хэрэгтэй. Ингэж туйлаад байх боломж улсын эдийн засагт байна уу? Бараг гурав, дөрвөн сая доллароор километр зам засах өргөтгөнө гэж байх уу? Энэ 100 сая доллар заавал шаардлагатай юу?” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Энэ зээл бол дамжуулан зээл. Зээлийн эргэн төлөлтийг 100 хувь нийслэл хариуцна. 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн 1.24 хувийн хүүтэй. Хүү нь авч ашигласан зээлийн дүнгээс тооцогдож эхлэх учиртай” .

Ажлын хэсэг “420 тэрбум төгрөгийг гурав хувааж байгаа. Түгжрэл бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 390 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд зарцуулах шаардлагатай. Үүнээс 110 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтөд тавьсан. 100 тэрбумаар нийтийн тээврийг шинэчилнэ. 500 шинэ цахилгаан автобусыг нэвтрүүлнэ. Үлдсэн 100 тэрбум төгрөгийг хөдөлгөөний эрчим сайжруулахтай холбоотой шийдлүүдэд зарцуулна. 420 тэрбум төгрөг нь үндсэн хийх цогц ажлуудын суурь төсөв болно. Үүнтэй хавсраад зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь Дэлхийн банкны төсөл юм. Уг төслөөр одооны байгаа 20 жилийн настай нарны замыг зургаан эгнээ болгохтой холбоотойгоор цогцоор нь инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, ус зайлуулах системийн хамт хийнэ. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 35.3 км дөрвөн байршилд коридор үүснэ. Баригдаж байгаа зам дээрээ 55-65 автобусны жишиг буудал барих юм. Энэ 300 тэрбум бол таван жилийн хугацаанд хийгдэнэ. Харин 10 тэрбумын зураг төслийн тухайд зээлдүүлэгч байгууллагын тавьж байгаа шаардлагын нэг” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022