Цэвэрлэх байгууламжаас коронавирусийн халдвар илэрчээ | ДААМ.МН

29/03/2020 1845

Эрүүл мэндийн яамнаас коронавирсийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн 201 орон, бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд Ангела гэх аралд өвчлөл шинээр нэмэгдсэн байна.

Дэлхийн олон эрдэмтэн судлаачид коронавируст халдварын хоёр дахь давалгаанд залуу насны хүмүүс өртөж эхэлж байна гэж дүгнэжээ. Үүнд 10-45 насны, идэр насны хүмүүс ихээр өвчилж байна гэж анхааруулсан байна. 

Мөн БНХАУ-д халдварын тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул /400 гаруй тохиолдол/ агаарын замын болон хилээ хаах арга хэмжээ авчээ. 

Онцлог мэдээ гэвэл Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн, судлаачид “нийтийн бохир усны цооног буюу цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүлсэн” байна. Тус вирус нь агаар дуслаас гадна өтгөн, ам мөрийн замаар тархах нь их байна гэдгийг анхаарууллаа” гэлээ. 

Холбоотой мэдээ

Таны идсэн самарны ширхэгээр тэдний үхэл хэмжигдэнэ | DAAM.MN

Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Самарчид ядуу м

02/12/2020

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг хямдруулах, үнэгүй болгох боломжтой юу | DAAM.MN

Иргэдийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг бууруулах тухай асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ба

02/12/2020