Танилынхаа гар тээшийг хилээр нэвтрүүлсэн мөрдөгчийг ажлаас нь чөлөөлжээ | DAAM.MN

23/12/2021 684
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Турк улсад зорчиж ирэхдээ хилээр их хэмжээний алт нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогджээ. Хэргийг цагдаагийн албаныхан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв.
Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Албан ажлаар явсан албан тушаалтныг гэмт хэрэгт хамаатуулсан” гэдэг тайлбарыг өгч байсан юм.
Хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “АТГ-ын мөрдөгч олон улсын сургалтаас буцаж явахдаа онгоцонд байрныхаа танил ахтай тааралдаж, түүний гуйлтаар гар тээшийг нь авч гаалийн хяналтын бүсээр оржээ.
Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Тухайн  иргэн гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ манай мөрдөгчид шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон. Энэ нь хувь хүний хувьд маш хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл болсон. Хэрэгт холбогдсон мөрдөгчийг өнөөдөр /2021.12.23/ ажлаас нь чөлөөлжээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022