Түгжрэлийг бууруулахад зориулж Дэлхийн Банкнаас 100 сая ам.долларын зээл авна | DAAM.MN

23/12/2021 239

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар “Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийн хүрэнд Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцсон асуудлыг хэлэлцэж, баталлаа.

“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж.

Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ.

Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Холбоотой мэдээ

Нийслэлийн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ТӨСЛҮҮД | DAAM.MN

Нийслэлээс цахим шилжилтийн хүрээнд өмнө нь хийж байсан ажлууд болон үндэсний мэдээлэл технологийн 7

27/10/2022

Д.Сумъяабазар: Яармагийн түгжрэлийг нийтийн тээврээр шууд шийдчихгүй | DAAM.MN

Нийслэлийн түгжрэл, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах зэрэгтэй холбоотой 300 гаруй асуудлыг 36 бо

27/10/2022

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо | DAAM.MN

Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн ш

26/10/2022