Коронавирусийн омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байна | DAAM.MN

24/12/2021 402

Коронавирусийн Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг нь эхний судалгаануудын үр дүнгээс харагджээ. Тус хувилбарыг судалсан эхний ажлуудын тайлан өчигдөр Их Британи, Өмнөд Африк улсад нийтлэгджээ. Омикрон нь коронавирусийн бусад бүх хувилбаруудтай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал багатай гэнэ. Хэдийгээр хөнгөн өвчлүүлдэг хэдий ч тархах чадвар өндөр учраас эмнэлгүүдийн ачаалалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа талаар судлаачид хэлж байна. Их Британи улсад омикрон хувилбарын вирус тархаж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсад цар тахал гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо анх удаа 100 мянга давжээ. Шотландад явуулсан судалгааны үр дүнгээс харвал дельта хувилбарын тархалт эхлээд тодорхой хугацаанд 47 хүнийг хүндээр өвчлүүлж байсан бол ижил хугацаанд тархахдаа омикрон хувилбар 15 хүнийг хүндээр өвчлүүлжээ. Өөрөөр хэлбэл дельтатай харьцуулахад омикрон нь 60 гаруй хувиар цөөн хүнийг хүндээр өвчлүүлж байгаа нь харагджээ.

Эдинбургийн Их Сургуулийн профессор Марк Вүүдхаус “Шинэ хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ халдвар авсан бүх хүн ядаж нэг удаа эмнэлэгт хандвал манай эрүүл мэндийн системд маш их ачаалал ирнэ” гэж ярьжээ.

Өмнөд Африкийн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн профессор Шерил Коэн “Бидний цуглуулсан тоо баримтаас омикрон хувилбар бусад хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хөнгөн өвчлүүлдэг нь ажиглагдаж байна” гэж хэлжээ.

Лондон Империал Коллежийн судлаачид математик загварчлал гаргаж үзээд ямар ч дархлаагүй хүн омикрон хувилбараар өвчлөхөд хүндрэх магадлал нь дельтатай харьцуулахад 11 хувиар бага байна гэж тооцоолсон байна. Харин дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн хувьд 25-30 хувиар бага байх бол эмнэлэгт нэгээс илүү хоног хэвтэж эмчлүүлэх магадлал 40 хувиар бага байна гэж тооцоолжээ. Омикрон хувилбарын онцлогийг харуулсан илүү дэлгэрэнгүй судалгааны тайланг Их Британийн засгийн газрын Эрүүлийг Хамгаалах Агентлаг удахгүй нийтэд танилцуулах гэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022