МҮЭХ: 2025 он гэхэд цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан | DAAM.MN

24/12/2021 246

Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ТҮ 1-3 ангиллын ажилтнуудын асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭХ 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогоо зарласан. Бидний зүгээс дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэж Монгол Улсын иргэдийн цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Мөн төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлэх гэрээт ажилтан болгох асуудлыг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавиад байгаа. Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ шуурхай албажуулах хэрэгтэй. Алдаатай хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулах шаардлагтай. Энэ асуудлыг шийдэхээр бид бүх шатанд хэлэлцэж арга хэмжээ авч ажиллана. Мөн миний бие ирэх дөрвөн жилд цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар судалгаа нотолгоотой зүйл ярьсан. Хамгийн чухал нь бусад улс оронд долларын ханш өсөж цалин хөлс үүнийгээ дагаад нэмэгдэж буй. Гэтэл манай улсын цалин, хөлсний хэмжээ маш бага байгаа. Цалин, хөлс нэмэх асуудлыг цахим орчинд тоглоом болгож ярьж байна.

Ингэж ярих биш өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх шаардлагатай байна. Ирэх жил томоохон бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүмүүс хэдэн төгрөг авах юм. Гадаад ажилчид нь яагаад монгол ажилчдаас илүү цалин авдаг талаар хэлэлцэх хэрэгтэй. МҮЭХ-ноос шаардаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх болно. Үүний төлөө бид тэмцэж хамтарч ажиллана” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022