“Омикрон” хувилбарын улмаас дэлхий даяар 7 мянга гаруй нислэг цуцлагджээ | DAAM.MN

27/12/2021 427
Коронавирусний “омикрон” хувилбар хурдацтай тархсаны улмаас дэлхий даяар олон арван мянган зорчигч агаарын хөлгөөр зорьсон газар луугаа явах боломжгүй болжээ.
Барууны орнуудын иргэд Христийн мэндэлсний өдрийг тэмдэглэх үеэр буюу баасан гаргаас ням гараг хүртэл 7 мянга гаруй нислэг цуцлагдсан байна.
“FlightAware” цахим хуудасны мэдээллээр, зөвхөн ням гарагт гэхэд 2000 гаруй нислэг цуцлагдсаны дотор АНУ-д 640 гаруй нислэг цуцлагджээ. АНУ, БНХАУ-ын агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амссан байна. “Delta”, “United”, “JetBlue” компаниуд хамгийн олон нислэгээ цуцалжээ.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-д орон нутгийн болон олон улсын 908 нислэг цуцлагдсан байна.
Агаарын тээврийн компаниудын мэдээлж буйгаар, олон ажилтан коронавирусний халдвартай гэж оношлогдсон, эсвэл халдвар авсан хүмүүстэй ойр харилцсан байсан тул нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.
Энэ долоо хоногт саатал үргэлжлэх төлөвтэй байна. “FlightAware” цахим хуудасны мэдээллээр, даваа гарагт 800 нислэг, мягмар гарагт 170 орчим нислэг цуцлагдаж магадгүй байгаа аж. “Lufthansa”, “British Airways”, “Alaska Airlines” болон бусад олон компани мөн нислэгээ цуцлахад хүрсэн байна. Лондоны Хитроу нисэх онгоцны буудал өнгөрсөн ням гарагт дор хаяж 60 нислэгээ цуцалжээ.
Нислэгүүдийг цуцлах болсон шалтгаан нь “омикрон” хувилбарын халдварын давлагаа, түүнчлэн агаарын тээврийн компаниудын ажилтнуудын дунд “COVID-19”-ийн тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсэнтэй холбоотой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022