Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН | ДААМ.МН

30/03/2020 1083

Энэ сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр  ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг нижгэр тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан шар айргийнхаа аягаар толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг “Энкодо Булл”-ын VIP өрөөнд болжээ.

Улс даяараа  онц дэглэм тогтоож олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа энэ үед хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд ийнхүү архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдаж байгаа энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй нь бүр сонин. Тэгвэл бид энэ удаа хэргийн баримт болгон тухайн үеийн дүрс бичлэгийг олон нийтэд хүргэж байна.

Эх сурвалж zarig.mn

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022