Соёлын элч нар “Сонгодог үдэш” урлагийн арга хэмжээг зохион байгуулжээ | DAAM.MN

29/12/2021 487

Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Соёлын элч нар хамтран гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн нарт зориулан “Сонгодог үдэш” урлагийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд дэлхийн 18 оронд томилогдсон Монгол Улсын Соёлын 52 элчийг төлөөлж гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр, гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, О.Анужин, гавьяат жүжигчин, Монгол Улсын консерваторийн дэд профессор, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, соёлын гавьяат зүтгэлтэн продюсер Х.Дамдинсүрэн нар “Сонгодог үдэш” урлагийн арга хэмжээнд оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилууллаа. Мөн энэ үеэр “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлалын докторант, дэд профессор, “АРИГУН” каллиграфийн уран бичээч Э.Ариунболд “Монголын Эзэнт гүрний их хаадын захидлууд” монгол уран бичгийн үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын элч нарт толилуулсан юм.

Соёлын элч нар “Сонгодог үдэш” урлагийн арга хэмжээг зохион байгууллаа

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022