Нийслэлд тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хотын дарга өнөөдөр шийднэ | ДААМ.МН

30/03/2020 386

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан бөгөөд өнөөдөр дуусгавар болж байгаа юм. 

Захирамжид  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, соёл урлагийн газар /цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр  зогсоосугай. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн хэрэгжих хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, ресторан, кафег 22 цаг хүртэл ажиллуулах гэж тус тус өөрчилсүгэй. 

Тэгвэл дээрх захирамжийн хэрэгжилтийн талаар болон сунгах эсэхийг Хотын Захирагч С.Амарсайхан цахимаар 12:00 цагт мэдээлэл өгөхдөө шийдэх гэнэ. Уг хурлын үеэр нийслэлийн иргэдээс санал хүсэлтийг нь авч тухай бүрт хариулах ажээ. 

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022